Хүний хөгжлийн Есөн хүслийн
ЭБЭХЭ гэж юу вэ?
ЭБЭХЭ гэдэг нь “ивээх” гэсэн үг бөгөөд Гэр голомтыг ивээгч мэргэшилтэн юм. ЭБЭХЭ нар өсвөр наснаас эхлээд залуу гэр бүлүүдэд хайр гэж юу болох, хайртай хүнээ хэрхэн таних, хайрлах ханилахуйн талаар, гэр бүлийн мөчлөгүүд, тэдгээрийг хэрхэн даван туулах, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн бат тогтвортой амьдралыг хэрхэн үүсгэх, бүтээх талаар зөвлөдөг.
1 минутын ЭБЭХЭ
Тэрэлжийн байгаль, Монгол хувцас, ЭБЭХЭ ном, багийн хүмүүс, дулаан харилцаа зэрэг бодит амьдралын кадрууд бүхий 60–90 секундийн видео — текстийг давтахгүй, харин ЭБЭХЭ-гийн уур амьсгалыг мэдрүүлнэ.
Яагаад ЭБЭХЭ хэрэгтэй вэ?
Монголчууд эрт үеэсээ нэгж иргэнийг хөгжүүлэхээсээ илүүтэй нэг бүлийн чадавхид анхаарал тавьдаг байсан бөгөөд бүл тогтворжсоноор төрийн суурь тогтворжихын үндэс гэж үзэж, ЭБЭХЭ нарыг төрөөс цалинжуулан ажиллуулдаг байсан. Гэр бүл бүтэн байснаар эцэг эх хүүхдээ хамтдаа өсгөж, эцэг эхийн бүтэн хайранд өссөн хүүхэд ирээдүйд эрүүл, зөв хүн болон төлөвших суурь гэр бүл дотор тавигддаг.
Бүтэн гэр бүлд өссөн хүүхэд нас биед хүрч хос заяагаа өргөж гал голомтоо үүсгэн амьдрахдаа өөрийн өссөн гэр бүлийн соёлыг хадгалан, амьдралын бэрхшээлд хялбар бууж өгөлгүй гэр бүлээ бүтэн авч үлдэх нь элбэг тул ЭБЭХЭ соёлыг удамшдаг гэж үзэж, гэр бүлүүдийг бүтэн тогтвортой байлгахыг чухалчилдаг байсан. Иймээс гэр бүлийн хайр, харилцаа, хүмүүжил, тогтвортой байдлыг дэмжих нь хүний хөгжил төдийгүй удмын үргэлжлэлд чухал ач холбогдолтой.
ЭБЭХЭ гэр боловсрол нь энэхүү ухааныг орчин үеийн хүний хөгжилтэй холбон, гэр бүлийн гишүүн бүрийг зөв чиглүүлэн хөгжүүлэхэд чиглэнэ.
ЭБЭХЭ юунд чиглэдэг вэ?
ХҮНИЙ ХӨГЖИЛ
Есөн хүслийн ухаанаар хүн өөрийгөө хөгжүүлснээр гэр бүл, нийхэмдээ үнэ цэн бүтээнэ.
ГЭР БҮЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
Эцэг эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх явцдаа өөрсдөө суралцаж, хөгжиж, гэр бүлээ авч явах ухаан, чадвараа төлөвшүүлдэг. Тогтвортой гэр бүл нь хүний хөгжлийн үндэс, дараагийн үеийн хүмүүжлийн соёл болно.
УДАМ ДАМЖИН УЛАМЖЛАХ УХААН
Гэр бүлээр дамжин хайр, хүмүүжил, амьдралын ухаан, үнэт зүйл, мэдлэг, өв соёл үеэс үед удам дамжин өвлөгдөнө.
ЭБЭХЭ хэрхэн хэрэгждэг вэ?
Мэдэх → Ойлгох → Дадлагажих → Амьдралдаа хэрэгжүүлэх гэсэн суралцах үйл явцыг дэмжинэ.
Сургалт
Есөн хүсэлд суурилсан сургалт нь БИ – БИД – ТӨР гэсэн гурван хөгжлийн орон зайд хэрэгжинэ.
Ном
Гэрлийн Өргөөнөөс гаргасан түүх соёл, танин мэдэхүйн ном судар, ЭБЭХЭ өгүүлэмж, уламжлалт ухааныг ном, хэвлэмэл материалаар түгээнэ.
Анимэйшн
“Есөн хүсэл” зэрэг анимэйшнээр дамжуулан хүүхэд, гэр бүлд ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэнэ.
Дадлага
Сурсан зүйлээ зөвхөн мэдлэгт үлдээхгүй, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх дадлага, үйл ажиллагаатай холбоно.
Цахим орчин
Веб сайт болон цахим сувгуудаар дамжуулан мэдлэг, сургалт, контент, мэдээллийг хүртээмжтэй хүргэнэ.
Олон нийтийн үйл ажиллагаа
Гэр бүл, хүүхэд, залуус болон холбогдох байгууллага, хамт олны оролцоотой үйл ажиллагаагаар ЭБЭХЭ соёлыг түгээнэ.
ЭБЭХЭ хэнд зориулсан бэ?
ЭБЭХЭ гэр боловсрол нь хүний амьдралын үе шат бүрд хувь хүн, гэр бүлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
Хүүхэд
Есөн хүсэл гэж юу вэ? Хүслээ танин мэдэх нь өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн чиглүүлэх вэ? Эрүүл байх анхан шатны ойлголтуудыг мэдэж, дадал болгох нь насан туршдаа эрүүл байх суурь болно.
Өсвөр үе, залуус
Амьдралд өөрийгөө бэлтгэхэд харилцаа хэрхэн чухал болох. Бэлгийн амьдрал, хайр дурлалын талаар ойлголттой байх нь насан туршийн чухал боловсрол.
Хосууд
Насан туршдаа хамтдаа аз жаргалтай амьдрах хосоо хэрхэн олж сонгох вэ? Хослон ханилна гэдэг нь юу вэ, хэрхэн өөрийгөө бэлтгэх вэ?
Эцэг эх
Гэр бүл болж ханилан, үр хүүхдийн эцэг эх болсноор хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, үр хүүхэд эцэг эхийнхээ ажил амьдралын дэвшилд хэрхэн эерэгээр нөлөөлж, амжилтын үндэс болдог.
Гэр бүл
Ханилан сууж гэр бүл болсон үеэс гэр бүлийн мөчлөгүүдийн аль цаг хугацаанд хосуудын харилцаанд юу тохиолддог вэ, тохиолдох асуудлуудыг хэрхэн даван туулах вэ.
Насан турш суралцагч
ЭБЭХЭ гэр боловсрол бол гэр бүлийн бүх гишүүдийн хамтдаа насан туршдаа суралцах боловсрол — анхан шатны ахуйн дадлаас эхлээд түүх, ёс заншил, төрийн бодлого хэрхэн гэр бүлээс эхэлдэг тухай есөн хүслийн ухаанаар дамжуулан суралцана.
