Хүний хөгжлийн үндсэн тогтолцоо
Есөн хүсэл
Хүний амьдрал, хөгжлийн үндсэн хэрэгцээ, хүсэл тэмүүллийг есөн үндсэн хүсэлд нэгтгэн авч үзэж, хүний хөгжлийг цогцоор нь харах тогтолцоо юм. Монгол түмэн хүслээ биелүүлэх орон зайд зөв зүйтэй хүсэж, дэлгэрүүлэхийн тулд “есөн цагаан хүсэл” гэдэг үндсэн ойлголтод хүрсэн ард түмэн билээ.
Есөн хүсэл нь БИ – БИД – ТӨР гэсэн гурван харилцан уялдаатай хөгжлийн орон зайд зохион байгуулагддаг. Доорх 9 хүсэл тус бүр дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.
Өөрийгөө хөгжүүлэх орон зай
БИ нь хүний өөрийгөө танин мэдэх, өөрийгөө хөгжүүлэх орон зай юм. Энд хүн өөрийн эрүүл энх, эдийн засаг, танин мэдэхүй-боловсролтой холбоотой хүслээ ухамсарлаж, өөрийн хөгжлийн суурийг бүтээнэ.
БИЭрүүл энхийн хүсэл
Хүн эрүүл энх, амар амгалан амьдрахыг хүсдэг. Энэ хүсэл нь өөрийн бие, сэтгэл, амьдралын эрүүл байдлаа эрхэмлэн хөгжүүлэхтэй холбоотой бүх хүслийн, бүх хөгжлийн суурь юм.
Дэлгэрэнгүй →
БИЭдийн хүсэл
Хүн амьдралаа бүтээж, хэрэгцээгээ ханган, эдийн засгийн хувьд бие даан хөгжихийг хүсдэг. Энэ хүсэл нь хөдөлмөр, бүтээл, эдийн засгийн амьдралтай холбогдоно.
Дэлгэрэнгүй →
БИТанин мэдэхүйн хүсэл
Хүн мэдэх, ойлгох, суралцах, танин мэдэх, боловсрохыг хүсдэг. Энэ хүсэл нь мэдлэг, боловсрол, оюун санааны хөгжлийн үндэс болно.
Дэлгэрэнгүй →Хамтын амьдралыг хөгжүүлэх орон зай
БИД нь хүний өөрийн хөгжлийг бусадтайгаа холбон, хайр, нөхөрлөл, гэр бүл, үр хүүхдийн харилцаа болон хамтын амьдралаа хөгжүүлэх орон зай юм. Хүн ганцаараа бус, бусадтайгаа харилцаж, хайрлаж, хамтран амьдарч, дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлэх замаар өөрийн хөгжлийн хүрээгээ тэлнэ.
БИДАндын хүсэл / Харилцааны хүсэл
Хүн бусадтай нөхөрлөж, харилцаж, ойлголцож, хамтран амьдрахыг хүсдэг. Энэ хүсэл нь хүний харилцаа, нөхөрлөл, итгэлцэл, хамтын ажиллагаатай холбоотой.
Дэлгэрэнгүй →
БИДХанийн хүсэл / Гэр бүлийн хүсэл
Хүн хайрлаж, хайрлуулах, хостой болж, гэр бүлээ бүтээж, халуун дулаан голомттой байхыг хүсдэг. Энэ хүсэл нь хайр, ханилахуй, гэр бүлийн харилцаатай холбоотой.
Дэлгэрэнгүй →
БИДҮрийн хүсэл
Хүн үр хүүхэдтэй болж, тэднийг өсгөн хүмүүжүүлж, өөрийн хайр, ухаан, үнэт зүйлээ дараагийн үедээ өвлүүлэхийг хүсдэг. Энэ хүсэл нь үр хүүхэд, эцэг эхийн үүрэг, удмын үргэлжлэлтэй холбоотой.
Дэлгэрэнгүй →Нийхэм, эх орноо хөгжүүлэх орон зай
ТӨР нь хүн өөрийн хөгжлийг гэр бүл, хамтын амьдралаас цааш тэлж, нийхэм, эх орныхоо өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан хөгжих орон зай юм. Хүн өөрийн амьдрал, гэр бүлээ бүтээхийн зэрэгцээ хамтын амьдрал, нийхэм, эх орныхоо хөгжилд оролцож, өөрийн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлснээр хөгжлийн хүрээгээ тэлнэ.
ТӨРЭзэн эрхийн хүсэл
Хүн өөрийн амьдрал, гэр бүл, нийхэм, эх орондоо эзэн байхыг хүсдэг. Энэ хүсэл нь эрх, эрх чөлөө, хариуцлага, оролцоо болон өөрийн хувь нэмрээ бүтээхтэй холбоотой.
Дэлгэрэнгүй →
ТӨРЭнх амгалангийн хүсэл
Хүн амар тайван, аюулгүй, эв зохицолтой орчинд амьдрахыг хүсдэг. Энэ хүсэл нь нийхэмийн эв нэгдэл, харилцан хүндлэл, энх амгалан амьдралтай холбоотой.
Дэлгэрэнгүй →
ТӨРМөнх оршихуйн хүсэл
Хүн өөрийн бүтээсэн сайн сайхан зүйлээ үргэлжлүүлэн үлдээж, гэр бүл, нийхэм, эх орныхоо ирээдүйд үнэ цэнтэй өв үлдээхийг хүсдэг. Энэ хүсэл нь удмын үргэлжлэл, өв соёл, үнэт зүйл, мөнх оршихуйтай холбоотой.
Дэлгэрэнгүй →